Тамхинаас гарах аргыг 2 ангилж байна:
Шууд хаясан тохиолдолд хүний биед аливаа сөрөг нөлөө байдаггүй.
- Аажим хаях арга
Зуршлыг бага багаар өөрчлөх (өөрийн хяналт, өөрийн
удирдлага, нийгмийн дэмжлэг)
Никотин орлуулах эмчилгээ (никотинтой бохь, арьсан дээр
наадаг никотинтай наалт)
Бусад эмийн аргууд (ургамлын, амьтны гаралтай)
Гипноз эмчилгээ
Зүү төөнүүр
Хувь хүнд хандсан арга барил
Тамхинаас гарч байгаа хүн 6З /зургаан зээ/-ийг зарчмыг
баримтлаарай.
1. Зарлах: Би тамхи татахгүй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө
давтан хэл.
2. Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хүсэл 3-5 минут
л үргэлжилнэ.
3. Зөв амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гүн амьсгал авахад л
та тайвширна.
4. Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар
шимж уу.
5. Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь
зажил, өөр дуртай зүйлээ хий.
6. Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод
сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.
No comments:
Post a Comment