Tuesday, June 4, 2013

Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе сэдвийн хүрээнд Эссэ бичлэг, Зургийн уралдаан зарлалаа

Дэлхий нийтээрээ мансуурал /хар тамхи/ -тай тэмцэх өдөрт зориулж, 
"Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе сэдвийн хүрээнд уралдаан зарлаж байна.
Зорилго: Ард иргэдэд мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт мэдлэг олгож, түүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх,  хар тамхи мансууралтай тэмцэж буй тэмцлийн ач холбогдлыг таниулах, сурталчилгааны ажилд хувь нэмэр оруулахад оршино.
Хамрагдах хүрээ: Сурагч, оюутан, залуучуудын дунд
Санхүүжүүлэгч байгууллага: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗЗ
Хугацаа: 2013-3-18 -аас 2013-6-10 хүртэл 
Төрөл: Мансууруулах бодистой тэмцэх үйл  ажиллагаанд нэгдэцгээе сэдвийн хүрээнд 
- Эссэ бичлэг
- Зургийн  (А3цаасан дээр зурсан) уралдаан зарлаж байна.

Материалыг хүлээн авах: 2013-6-10-ний 18 цагаас өмнө Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн байранд
Утас: 99199228
имэйл: shlkhagvasuren@yahoo.com

Дүнг танилцуулж, шагнаж урамшуулах: 2013-6-26

Уралдаанд тавигдах шаардлага:
1. Эссэ бичлэг нь 250-300 үгтэй байх
2. Энгийн бөгөөд ойлгомжтой, бодитой байх
3. Эссэ болон нийтлэл нь ариал фонт, 12 хэмжээтэй бичигдсэн
4. Эссэ нь сэдэвтээ тохирсон агуулгыг өөрийн үгээр гаргасан байх
5. Эссэ бичлэгийн доор нэр, хаяг, утас зэргээ тодорхой бичнэ
6. Урьд өмнө нь уралдаан тэмцээнд оролцож шагнал авсан  эсвэл сэтгүүл сонин, интернэтэд нийтлэгдэж байсан бүтээлийг хүлээн авахгүй.  
7. Оролцогчийн өөрийн бүтээл байх

Фото зураг болон гар зургийн уралдаанд тавигдах шаардлага
1.  Хар тамхи мансууруулах бодистой холбоотой Фото зураг /А4/, Гар зураг /А3/ 
2.  Урьд өмнө нь уралдаан тэмцээнд оролцож шагнал авсан  эсвэл сэтгүүл сонин, интернэтэд нийтлэгдэж байсан бүтээлийг хүлээн авахгүй.  
3. Оролцогчийн өөрийн бүтээл байх

Уралдаанд шалгарсан бүтээлд 1-р байр 300000төг, 2-р байр 200000 төг, 3-р байр 100000төг

“Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе” сэдвийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны хөтөлбөр


Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх  өдөр”-т зориулж “Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе” сэдвийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны  хөтөлбөр
 
Хэзээ: 2013 оны 5-р сарын 26 өдрөөс 6-р сарын 26 өдөр
Хаана: Иргэний танхим, Нацагдоржийн нэрэмжит номын сан, Сүхбаатарын талбай
Зохион байгуулах байгууллагууд:  НИТХ, НГХУСАЗЗ, ХТМБИХНийгэмлэг ТББ

Үйл ажиллагааны хөтөлбөр:
1. “Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгтгэцгээе сэдвийн хүрээнд сурагч, оюутан, залуучууд, сэтгүүлчдийн дунд эссэ бичлэг, зургийн (А3цаасан дээр зурсан) уралдаан 2013 оны 5 дугаар сарын 1-нээс 6 сарын 10.  
ХТМБИХН -ийн байранд бүтээлүүдийг 6 сарын 10-ны 18 цаг хүртэл хүлээн авна.

Нацагдоржийн нэрэмжит номын сангийн байранд  бүтээлээр үзэсгэлэн гаргана.


2.Онол практикийн бага хурал 2013 оны 6 дугаар сарын 13-нд Иргэний танхимд

3. 2013оны 6 дугаар сарын 19-26  Том анонсыг Энх тайвны гудамжинд байрлуулна

4. 6 дугаар сарын 20-нд ТВ-ийн шууд нэвтрүүлэг МҮОНТВ-ийн байранд

5. Хэвлэлийн бага хурал 2013 оны 6 дугаар сарын 6-нд 25 суваг ТВ-ийн ХБХ зааланд

6. Өдөрлөг, сурталчилгаа хийх     2013 оны 6 дугаар сарын 16-нд          Сүхбаатарын талбайд

7. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд АХТ явуулж зүү тариур, бэлгэвч олгоно. 2013 оны 6 дугаар сарын 6  ХТМБИХНийгэмлагийн байранд    

Хөтөлбөр гаргасан:                                  Ш.Лхагвасүрэн
2013.05.30