Sunday, February 13, 2022

АА нийгэмлэг буюу Архинаас гарсан хүмүүсийн түүх

Архигүй амьдрах боломжтой


Архинаас гарсан хүмүүсийн түүх

Public group  4.1K members

Бүлгийн уриа:
Архины нөхөд олон ч
Амьдралын нөхөд цөөхөн шүү

10 Jun 2021. Changed name to Архинаас гарсан хүмүүсийн түүх
6 Jun 2021. The group Архи "Амьдралын дайсан" was created


Энэ бүлгээс дараах мэдээллийг хуулбарлаж нийтэллээ

АА буюу alcoholics anonymous 

архинаас гарахад тусалдаг Олон улсын АА нийгэмлэг

Америкийн АА бүлгийн вэб

Г. Дөлгөөн
Өглөө сэрээд л харахад энэ хорвоог эрүүд нүдээр хармааргүй үе зөндөө байсан шүү. Гэхдээ л амьдралд өчнөөн сайхан зүйлс байдгыг мэдээгүй явсандаа одоо маш их харамсаж байна даа


Ганболд Ганаа
Архи уухаараа хүн зодоод, цохиод авмаар санагдаад байх юм аа.

Аура оношилгоо
Архинд донтсон цагаасаа л чи босоо ороолон болсон байдаг

Уудам Уудам
Өнөөдөр, маргааш хоёр нэг ч гэсэн айл амар тайван байгаасай... 🙏🙏🙏

Уудам Уудам
Архи ууж байхдаа үхэхвий гэж айгаагүй мөртлөө. Эмчилгээ хийлгэх болхоороо биед сөрөг нөлөөтэй юу? амь насанд халтай юу? гэх...🤔

Г. Дөлгөөн
Үйлийн үр гэдэг үр хүүхдэд чинь хүртэл очдог аюултай зүйл учир ухаантай л байна шүү хүмүүсээ

"Та хайртай хүнээ архинаас гаргаж чадна" номын зохиогч Бадамдуламтай танилцаарай, харилцаарай

2014.7.4 Royal HD Mongolia 


Эмэгтэйчүүд Хүүхэд Хөгжил Төв ТББ
Women and Children Development Center NGO

Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлсэн төсөл
ЭМЯ, ЭМДСангийн санхүүжилтээр "Архины хамааралтай эмэгтэйчүүдийг архинаас гаргах сургагч багш бэлтгэх сургалт"
2021 оны 10-11-р сард явагдсан.

Архины хор уршгийн талаарх мэдээлэл сурталчилгааны материал

Эмэгтэйчүүд Хүүхэд Хөгжил Төв ТББ-ийн фасебуук хуудас

Tuesday, June 4, 2013

Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе сэдвийн хүрээнд Эссэ бичлэг, Зургийн уралдаан зарлалаа

Дэлхий нийтээрээ мансуурал /хар тамхи/ -тай тэмцэх өдөрт зориулж, 
"Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе сэдвийн хүрээнд уралдаан зарлаж байна.
Зорилго: Ард иргэдэд мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт мэдлэг олгож, түүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх,  хар тамхи мансууралтай тэмцэж буй тэмцлийн ач холбогдлыг таниулах, сурталчилгааны ажилд хувь нэмэр оруулахад оршино.
Хамрагдах хүрээ: Сурагч, оюутан, залуучуудын дунд
Санхүүжүүлэгч байгууллага: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗЗ
Хугацаа: 2013-3-18 -аас 2013-6-10 хүртэл 
Төрөл: Мансууруулах бодистой тэмцэх үйл  ажиллагаанд нэгдэцгээе сэдвийн хүрээнд 
- Эссэ бичлэг
- Зургийн  (А3цаасан дээр зурсан) уралдаан зарлаж байна.

Материалыг хүлээн авах: 2013-6-10-ний 18 цагаас өмнө Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн байранд
Утас: 99199228
имэйл: shlkhagvasuren@yahoo.com

Дүнг танилцуулж, шагнаж урамшуулах: 2013-6-26

Уралдаанд тавигдах шаардлага:
1. Эссэ бичлэг нь 250-300 үгтэй байх
2. Энгийн бөгөөд ойлгомжтой, бодитой байх
3. Эссэ болон нийтлэл нь ариал фонт, 12 хэмжээтэй бичигдсэн
4. Эссэ нь сэдэвтээ тохирсон агуулгыг өөрийн үгээр гаргасан байх
5. Эссэ бичлэгийн доор нэр, хаяг, утас зэргээ тодорхой бичнэ
6. Урьд өмнө нь уралдаан тэмцээнд оролцож шагнал авсан  эсвэл сэтгүүл сонин, интернэтэд нийтлэгдэж байсан бүтээлийг хүлээн авахгүй.  
7. Оролцогчийн өөрийн бүтээл байх

Фото зураг болон гар зургийн уралдаанд тавигдах шаардлага
1.  Хар тамхи мансууруулах бодистой холбоотой Фото зураг /А4/, Гар зураг /А3/ 
2.  Урьд өмнө нь уралдаан тэмцээнд оролцож шагнал авсан  эсвэл сэтгүүл сонин, интернэтэд нийтлэгдэж байсан бүтээлийг хүлээн авахгүй.  
3. Оролцогчийн өөрийн бүтээл байх

Уралдаанд шалгарсан бүтээлд 1-р байр 300000төг, 2-р байр 200000 төг, 3-р байр 100000төг

“Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе” сэдвийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны хөтөлбөр


Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх  өдөр”-т зориулж “Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе” сэдвийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны  хөтөлбөр
 
Хэзээ: 2013 оны 5-р сарын 26 өдрөөс 6-р сарын 26 өдөр
Хаана: Иргэний танхим, Нацагдоржийн нэрэмжит номын сан, Сүхбаатарын талбай
Зохион байгуулах байгууллагууд:  НИТХ, НГХУСАЗЗ, ХТМБИХНийгэмлэг ТББ

Үйл ажиллагааны хөтөлбөр:
1. “Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгтгэцгээе сэдвийн хүрээнд сурагч, оюутан, залуучууд, сэтгүүлчдийн дунд эссэ бичлэг, зургийн (А3цаасан дээр зурсан) уралдаан 2013 оны 5 дугаар сарын 1-нээс 6 сарын 10.  
ХТМБИХН -ийн байранд бүтээлүүдийг 6 сарын 10-ны 18 цаг хүртэл хүлээн авна.

Нацагдоржийн нэрэмжит номын сангийн байранд  бүтээлээр үзэсгэлэн гаргана.


2.Онол практикийн бага хурал 2013 оны 6 дугаар сарын 13-нд Иргэний танхимд

3. 2013оны 6 дугаар сарын 19-26  Том анонсыг Энх тайвны гудамжинд байрлуулна

4. 6 дугаар сарын 20-нд ТВ-ийн шууд нэвтрүүлэг МҮОНТВ-ийн байранд

5. Хэвлэлийн бага хурал 2013 оны 6 дугаар сарын 6-нд 25 суваг ТВ-ийн ХБХ зааланд

6. Өдөрлөг, сурталчилгаа хийх     2013 оны 6 дугаар сарын 16-нд          Сүхбаатарын талбайд

7. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд АХТ явуулж зүү тариур, бэлгэвч олгоно. 2013 оны 6 дугаар сарын 6  ХТМБИХНийгэмлагийн байранд    

Хөтөлбөр гаргасан:                                  Ш.Лхагвасүрэн
2013.05.30

Monday, December 31, 2012

тамхины хорын талаар


Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг.

Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.

Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.

Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь идэвхигүй тамхичид болж байна. Нярайн гэнэт нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд 5 дахин их тохиолддог.

Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг.

Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.

ХТМБИХН-ийн танилцуулга


Байгуулагдсан түүх
Тус ТББ нь 1999 оны 4 сарын 13-нд 5 хүний бүрэлдэхүүн (2 эмч, 2 багш, 1 сэтгүүлч)-тэй байгуулагдсан. Улсын бүртгэлийн 1172 тоот гэрчилгээтэй.

Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн, биологийн ухааны доктор Шийрэвдамба, ХӨСТөвийн ДОХтой тэмцэх албаны их эмч Ч.Байгальмаа, Наркологийн их эмч Х.Сувд, сурган хүмүүжүүлэх ухааны магистр, гэгээрлийн тэргүүний ажилтан Ш.Лхагвасүрэн, анстологч С.Бурмаа нар ажилладаг.

өнөөдөр
2003 оны 4 сарын байдлаар 2000 гаруй гишүүд, 7 ажилтантай, УБ, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорноговь, Алтанбулаг, Булган аймгуудад салбар нэгжүүдтэй болжээ.

Олон улсын гишүүнчлэл
2000 онд НYБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын "Ази дахь хорыг бууруулах сүлжээ" (AHRN)-нд,
2002 онд "Олон улсын Хар тамхитай тэмцэх ажилчдын холбоо" (INEOA)-д гишүүнээр,
2003 онд ЮНЕСКО-ийн PEDDRO байгууллагын гишүүнээр тус тус элссэн.

Хэрэгжүүлсэн төсөл
2000 онд Японы ЭСЯ-ны өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж, төхник хэрэгслэлээр хангагдсан.
2002 онд Авсрали Монголын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн SAS төслөөр ӨБС-ийн хими, биологи, эрүүл мэндийн багш нарт сургалт явуулж, 140 сургагч багш бэлтгэсэн. 140 үе тэнгийн сургагч хүүхдийг бэлтгэсэн.

Тогтмолжсон ажлууд
Жил бүр нийт иргэдийн дунд судалгаа явуулж, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үйлдвэрлэл, тархалт, хэрэглэгчийн талаар, мансууруулах үйлчилгээтэй ургамлуудын тархалтыг судалж, мэдээлэл цуглуулдаг.
1999 оноос улирал тутамд YГYЙ ХЭЗЭЭ Ч YГYЙ нэртэй бичил сонинг мэдээллийн хуудас болгон гаргаж байна.
Жил бүрийн 6 сарын 26-нд Олон улсын мансууралтай тэмцэх өдрийг тэмдэглэж, олон нийтэд сурталчилгааны матөриал тараадаг.

Сургалт, сурталчилгаа явуулж, судалгаа хийж, Мэдээлэл сургалт сурталчилгааны матөриалууд бэлтгэж, хэвлэн гаргаж, тараадаг.
Хэрэглэгчидэд үнэ төлбөргүй зөвлөлгөө өгч, төслийн хүрээнд авсан зүү тариур, бэлгэвчийг үнэ төлбөргүйгээр тарааж, ар гэрт нь туслалцаа үзүүлж, сургуулийн хүүхдүүдэд нь хичээлийн хэрэглэлээр тусалдаг.
Улсын хэмжээнд уулзалт ярилцлагыг 1999, 2000, 2001 онуудад зохион байгуулсан. Жил бүр Хэвлэлийн бага хурал хийдэг.

Хэвлэгдсэн номнууд:
Хар тамхи, мансууруулах бодисын хорын үндэс, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийльө, Х.Сувд, Ш.Лхагвасүрэн. 2000
Хар тамхи, мансууруулах бодис хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх нь, С.Хишигдэмбэрэл, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Багш нарт зөвлөмж, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Эцэг эхчүүдэд зөвлөмж, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Хар тамхитай тэмцэж ирсэн түүх, Д.Удамбор, Ш.Лхагвасүрэн. 2001 он

Нугалбар номнууд
өсвөр үеэ мансууруулах бодисгүй орчинд хүмүүжүүльө
эрсдэл хийх шаардлага байна уу
амьдрах ухаан

Цаашид
архи тамхины сургалт, архи тамхинаас гаргах зөвлөлгөө, эмчилгээ хийх, Интернэтийн орчинд монгол хэл дээрээ мэдээллийн сүлжээ байгуулах зорилттой ажиллаж байна.

монгол улсад, дэлхий нийтэд мансууруулах эмийг зохицуулдаг

Монгол улсын эм, эрүүл мэндийн тухай

1993-12-24 Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай
1993-12-27 Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай
1998-5-7 Ариун цэврийн тухай
1998-5-7 Эрүүл мэндийн тухай
1998-5-7 Эмийн тухай
2000-1-28 Донорын тухай
2000-4-20 Сэтгэцийн эрүүл мэндийн тухай
2000-4-20 Дархлаажуулалтын тухай хуулиуд үйлчилж байна. Хуулиудыг унших

НYБ-ийн Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн хорооноос гаргасан, дэлхий нийтээрээ мөрдөх, Мансууруулах эмийн тухай 1961, 1971, 1988 онуудын конвенц байдаг.

Эдгээр конвенцуудад дурдсан эмнүүдийн хэрэглээг улс бүр жил болгон тайлагнадаг.

эмийн зохистой хэрэглээ гэж юуг ойлгох вэ

Эмийн зохистой хэрэглээ

Эмийг зөвхөн зөв хэрэглэсэн тохиолдолд л таньд тус болж чадна. Эмийг зөв хэрэглэхэд таньд эмч, эмийн санч нар тусална.

Эмч: Таныг зөв оношлоод зогсохгүй, таны нас, биөийн онцлог, өвчний явц, хэлбэр, үө шатанд тохирсон эмийг сонгон бичдэг.

Эмийн санч: Таныг аюулгүй, өндөр идэвхитэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах үүрэгтэй.

Эмч болон эмийн санч нь таньд олгогдож буй эмийн нэр, тун, хэрэглэх арга, эмчилгээний хугацаанд баримталбал зохих хоол ундны болон бусад дэглэмийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Таны үүрэг юу вэ

Би эмийг дур мэдэн сонгох ёсгүй
Би зөвхөн эмчийн үгийг сонсож, эмчээр эмээ сонгуулна
Би эмээ баталгаатай газраас (эмийн сан) авах ёстой.

Эмчээс та дараах зүйлийг заавал асууж мэдэж ав!

- Эмийн нэр, - Хэрэглэх арга, - Хэрэглэх цаг, - Хэдий хугацаагаар хэрэглэх, - Уг эм ямар үйлчилгээг үзүүлдэг, - Ямар нэг гаж нөлөө бий эсэх, - Дахин үзүүлэх шаардлагатай эсэх

Эмийн санч дээр очихдоо дараах зүйлийг лавла!

- Сав баглаа, шошгийг нь хянуул, - Зориулалтыг нь асуу, - Хэрхэн хэрэглэх, - өөр эмтэй цуг ууж болох, - юугаар даруулж уух, - хоол ундтай хамт хэрэглэж болох эсэх, - хэдий хугацаагаар ямар нөхцөлд хадгалах