Хүүхдийг хайрлан хамгаалах
Хүүхдийг биө хүнийх нь хувьд ойлгон, хайрлан дэмжиж, хүүхдийн
оюун санааны, биө бялдрын, мөн хүрээлэн байгаа орчинг харгалзан үзэх
шаардлагатай.
Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх
Хүүхдэд мансууруулах бодисын хор уршгийг зөвөөр учирлан
тайлбарлаж, түүнийг хэрэглэхээс татгалзаж чаддаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй.
Хүүхэдтэйгээ харилцах
Хүүхэдтэйгээ байнга ойр дотно, нөхөрсөг харилцаж, тэдний
санал бодлыг хүндэтгэн үзэх.
Хэрэв хүүхэдтэйгээ ойр дотно харьцаа тогтоож чадахгүй бол
мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж аваарай.
Мансуурлын тухай мэдээлэл өгөх
Архи болон мансууруулах бодисын хор уршгийг хүүхдэд
ойлгуулах, мэдээлэл өгөхдөө наркологийн эмч нараас мэргэжлийн зөвлөлгөө авч
болно.
Сайн үйлсийг дэмжих
Хүүхдийг мансууруулах бодис болон хорт зуршлаас урьдчилан
сэргийлэхийн тулд тэдний үйл ажиллагааг зөв чиглүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд
сургах
No comments:
Post a Comment