Monday, December 31, 2012

Р.Чойномын АРХИ шүлэг

Р.Чойном АРХИ

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үөдээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
1976—V—1

Р.Чойном Сүмтэй будрын чулуу 1990, 146-р тал

1 comment: