Уусан архины 20 хувь нь ходоод, 80 хувь нь нарийн гэдэсний
ханаар шимэгдэж, цусанд орж, цусны урсгалаар элгэнд очно.
Архины гол задаргаа элгэнд явагдах бөгөөд насанд хүрсэн хүний
элэг нэг цагт 10 гр архийг бүрэн гүйцэд задлах чадвартай.
Архи ходоод гэдэснээс цусанд маш хурдан 1-2 минутын дараа
орж, 1-2 цаг болоход хамгийн их хэмжээтэй болдог бол, биөэс 24-48 цаг болж сая
гардаг.
Уусан архины 80-90 хувь нь элгэнд нүүрсний хүчил, ус болтлоо
задрах замаар хоргүйжих, үлдсэн бага хэсэг нь шээс, хөлс, амьсгаатай цуг
гардаг.
Эрдэмтдийн тооцоолсноор гүн согтолтын үед мэдрэлийн 20 мянга хүртэл эс үхдэг.
No comments:
Post a Comment