Түүнээс гадна нийлэг аргаар гарган авсан хар тамхины төрөлд
мепердин, метадон, фентазон,
пропоксафин зэрэг олон төрлийн бодисууд хамаарагдана.
Хар тамхи, мансууруулах бодис нь гол төлөв алкалоид бодисууд
болно. Алкалоид гэдэг нь
ургамалд байдаг, нарийн бүтэц байгуулалттай, азот агуулсан, органик сууриуд юм.
Морфин нь судсаар тарьж хэрэглэдэг хар тамхины гол төлөөлөгч.
уг зориулалт нь хорт хавдартай хүмүүсийн өвчинг намдаахад хэрэглэдэг.
Морфин, түүнтэй төстэй үйлчилгээтэй эм бэлдмэлүүд нь төв
мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, өвдөлт намдаах, сэтгэл сэргээх үйлчилгээ үзүүлдэг
мансууруулах бодис юм. 7 хоногоос 1 сарын дотор хүний сэтгэц, биеийг өөртөө дасгаж, улмаар тогтмол
хэрэглэхийг шаардсан эмгэг хэрэгцээг бий болгодог.
Морфиныг хэрэглэснээс хойш 5-6 цагийн дараа бие сульдаж, ядрах, хөлрөх, үе мөч янгинах, эвшээх, огих, бөөлжих,
суулгах, хүүхэн хараа өргөсөх, артерийн
даралт өөрчлөгдөх, сэтгэлээр унах, уурлах, нойр хямрах шинж илэрдэг. Удалгүй
эмийн хэрэгцээ дуусаж, дахин морфины өлсгөлөнд орно.
No comments:
Post a Comment