Мансууруулах бодисын хараат байдалд орсон аливаа хүн хэвийн
амьдралдаа эргэн орж түр завсарлах үеээ маш удаан, магадгүй насан туршдаа ч үргэлжлүүлж
болно.
Хараат байдлаас гарах явцдаа олон бэрхшээлийг даван гарах
болдог.
Бэлтгэлийн үе шат буюу эмчлүүлэх зайлшгүй шаардлагатайгаа
ухаарч мэргэжлийн байгууллагад хандах үе
эмчилгээ эхлэхээс өмнө түүний ойр зуурын алхамыг бус, уг
эмчилгээ цааш үргэлжлэх явцыг сайтах судлах нь чухал. Алс хэтээ харахгүй бол
эмчилгээний үе шат бүр мэдэхгүй байх нь хортой. Тодорхой бус байдал нь итгэл төрөхөд
тус нэмэр болохгүй нь мэдээж.
Бие махбодын хараат байдлыг арилгах үе
Эмчилгээний хамгийн богино хугацаа буюу 5-10 өдөр шаарддаг үе.
Хор тайлах үед хараат байдалд орсон хүн эмчийн заавар зөвөлгөөг дагаж, эмийн үйлчилгээг
хүлээн авч, эмчлүүлэх зэргээр идэвхгүй байр суурьтай байх бөгөөд энэ бүхэн бие
махбодыг мансууруулах бодисоос ангижруулан цэвэрлэх, бодисын солилцооноос түүнийг
шахан зайлуулахад чиглэдэг.
Эмнэлгээс гарсаны дараах үе шат буюу нөхөн сэргээх эмчилгээ
Энэ үе шатанд өвчтөн сэтгэл зүйн хувьд мансууруулах бодисын
хараат байдлаасаа ангижрах хэрэгтэй болно. үүнд түүний ойр дотны хүмүүс,
мэргэжилтэнүүдийн тусламж дэмжлэг нэн чухал. Нөхөн сэргээлтийн аливаа хөтөлбөр
нь өртөнцийг шинээр таньж мэдэхэд нь туслах арга хэрэгсэл юм.
No comments:
Post a Comment