no narcotic |
Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй
хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм.
Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн
гаж хөөрөлд орох, Гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг
алдагдуулна.
Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг Наркотик гэж нэрлэж байгаа
ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг.
Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна:
Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш
хүнд хагалгаа, хорт хавдрын үед
г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.
Нөгөө нь
Хор уршгийг нь мэдэхгүйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг
ухамсаргүйгээр дуурайх, Сонирхож саваагүйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс
болж хууль бус хэрэглэдэг.
No comments:
Post a Comment