Мансуурал гэдэг нь сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах үйлчилгээтэй
эм бодисуудаас хараат байдалд орсноос үүсдэг өвчин юм.
Биө махбодын хараат байдал гэдэг нь хүний бие мансууруулах
бодисгүйгээр хэвийн байж чадахаа байгаад уг бодис л байхгүй бол амьдрах боломжгүй
мэт сэтгэгдэл төрөх шинжүүд тод илрэн даамжрахыг хэлнэ.
Хамгийн их тархсан хар тамхи бол Героин юм. Энэ бодис маш хүчтэй мансууруулах
үйлчилгээтэйгээс гадна туйлын хурц хордуулж, бие махбодын хараат байдалд богино
хугацаанд (2-3 сарын дотор) оруулах чадвартай.
Хар тамхины бүлэгт морфин төст нэгдлийг агуулсан байгалийн
гаралтай болон нийлэг бодисууд орно. Ихэнх тохиолдолд судсаар тарьж хэрэглэдэг.
Каннабисыг зэрлэг олс, марихуана, гашиш, анаша гэж нэрлэж
улс орнуудад өөрөөр нэрлэж байгаа ба татаж хэрэглэдэг. Татаж хэрэглэдэг учраас
уушиг, зүрх, сэтгэцэд маш хортой нөлөө үзүүлдэг.
No comments:
Post a Comment