Жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах нь бүр ч аюултай гэдгийг
хэлээд яах вэ! Эхийн сүүнд никотин шингэж нярай, нялх хүүхдийн мэдрэл, биеийг
их хордуулдаг.
Тамхи татдаг хархүү аятайхан юм шиг харагдвал том эндүүрэл шүү!
Тамхи татах нь зориг хатуужлаар төгөлдөр эр хүний шинж огт биш, харин сул дорой
хүний тэмдэг. Бас биеэ тоосон сагсуу хүний нэг илрэл гэж болно. Тамхины гоё
хайрцаг, асаагуур гаргаж гайхуулах нь өөрийгөө догь, <<мөнгө
ихтэй>> хүн болгож харуулах гэсэн хуурамч санаа.
Тамхины утаагаар өөрийгөө төдийгүй, орчин тойрны хүмүүсийг
хордуулж байдаг.
Тамхи айл өрхийн өнгө үзэмжийг хүртэл гутаадаг ба эд материалын том гарз хохирол учруулдаг
билээ.
No comments:
Post a Comment