Гөроин нь морфиноос 6-8 дахин илүү үйлчилгээтэй, 0.5
граммаар шууд хэрэглэхэд үхэх аюултай, маш хүчтэй мансууруулагч юм.
Марихуана буюу зэрлэг өвс нь олсны төрлийн ургамлуудын навч,
нахианаас гарган авдаг давирхайлаг бодис.
Хүний эрүүл мэндэд, ялангуяа зүрх, уушиг, сэтгэцэд бүр илүү
хортой нөлөө үзүүлдэг. Түүнийг агуулсан янжуур нь хамгийн хатуу тамхинаас ч илүү
хорт хавдар үүсгэх чадвартай.
Ази, африк, өмнөд Америкт ургадаг олсны ургамлын навчнаас гашишийг гаргаж авдаг. Гашиш
хэрэглэх явдал мансууруулах донгийн дотор 1-р байрыг эзэлдэг. Уг бодис 10-15
минутын дараа үйлчилнэ. Ам цангаж, өлсөх, амны салст бүрхүүл хуурайших шинжээр
илэрдэг. Дараа нь бие халуун оргиж, жингүйдэх, бүжиглэх мэт болж, ухаан санаа
нэг зүйлд төвлөрөхгүй, сэтгэх үйл ажиллагаа түргэсэх шинжүүд амархан солигддог.
Жирэмсэн хүн хэрэглэвэл түүний удмын 3 дахь үед удамшлын согог илэрч байжээ. Эрэгтэй хүн
эмших шинж буюу эмэгтэй хүний бэлгийн 2-р шинжүүд үүсэж болно.
No comments:
Post a Comment