Monday, December 31, 2012

тамхины хорын талаар


Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг.

Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.

Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.

Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь идэвхигүй тамхичид болж байна. Нярайн гэнэт нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд 5 дахин их тохиолддог.

Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг.

Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.

ХТМБИХН-ийн танилцуулга


Байгуулагдсан түүх
Тус ТББ нь 1999 оны 4 сарын 13-нд 5 хүний бүрэлдэхүүн (2 эмч, 2 багш, 1 сэтгүүлч)-тэй байгуулагдсан. Улсын бүртгэлийн 1172 тоот гэрчилгээтэй.

Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн, биологийн ухааны доктор Шийрэвдамба, ХӨСТөвийн ДОХтой тэмцэх албаны их эмч Ч.Байгальмаа, Наркологийн их эмч Х.Сувд, сурган хүмүүжүүлэх ухааны магистр, гэгээрлийн тэргүүний ажилтан Ш.Лхагвасүрэн, анстологч С.Бурмаа нар ажилладаг.

өнөөдөр
2003 оны 4 сарын байдлаар 2000 гаруй гишүүд, 7 ажилтантай, УБ, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорноговь, Алтанбулаг, Булган аймгуудад салбар нэгжүүдтэй болжээ.

Олон улсын гишүүнчлэл
2000 онд НYБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын "Ази дахь хорыг бууруулах сүлжээ" (AHRN)-нд,
2002 онд "Олон улсын Хар тамхитай тэмцэх ажилчдын холбоо" (INEOA)-д гишүүнээр,
2003 онд ЮНЕСКО-ийн PEDDRO байгууллагын гишүүнээр тус тус элссэн.

Хэрэгжүүлсэн төсөл
2000 онд Японы ЭСЯ-ны өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж, төхник хэрэгслэлээр хангагдсан.
2002 онд Авсрали Монголын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн SAS төслөөр ӨБС-ийн хими, биологи, эрүүл мэндийн багш нарт сургалт явуулж, 140 сургагч багш бэлтгэсэн. 140 үе тэнгийн сургагч хүүхдийг бэлтгэсэн.

Тогтмолжсон ажлууд
Жил бүр нийт иргэдийн дунд судалгаа явуулж, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үйлдвэрлэл, тархалт, хэрэглэгчийн талаар, мансууруулах үйлчилгээтэй ургамлуудын тархалтыг судалж, мэдээлэл цуглуулдаг.
1999 оноос улирал тутамд YГYЙ ХЭЗЭЭ Ч YГYЙ нэртэй бичил сонинг мэдээллийн хуудас болгон гаргаж байна.
Жил бүрийн 6 сарын 26-нд Олон улсын мансууралтай тэмцэх өдрийг тэмдэглэж, олон нийтэд сурталчилгааны матөриал тараадаг.

Сургалт, сурталчилгаа явуулж, судалгаа хийж, Мэдээлэл сургалт сурталчилгааны матөриалууд бэлтгэж, хэвлэн гаргаж, тараадаг.
Хэрэглэгчидэд үнэ төлбөргүй зөвлөлгөө өгч, төслийн хүрээнд авсан зүү тариур, бэлгэвчийг үнэ төлбөргүйгээр тарааж, ар гэрт нь туслалцаа үзүүлж, сургуулийн хүүхдүүдэд нь хичээлийн хэрэглэлээр тусалдаг.
Улсын хэмжээнд уулзалт ярилцлагыг 1999, 2000, 2001 онуудад зохион байгуулсан. Жил бүр Хэвлэлийн бага хурал хийдэг.

Хэвлэгдсэн номнууд:
Хар тамхи, мансууруулах бодисын хорын үндэс, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийльө, Х.Сувд, Ш.Лхагвасүрэн. 2000
Хар тамхи, мансууруулах бодис хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх нь, С.Хишигдэмбэрэл, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Багш нарт зөвлөмж, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Эцэг эхчүүдэд зөвлөмж, Ш.Лхагвасүрэн. 2000 он
Хар тамхитай тэмцэж ирсэн түүх, Д.Удамбор, Ш.Лхагвасүрэн. 2001 он

Нугалбар номнууд
өсвөр үеэ мансууруулах бодисгүй орчинд хүмүүжүүльө
эрсдэл хийх шаардлага байна уу
амьдрах ухаан

Цаашид
архи тамхины сургалт, архи тамхинаас гаргах зөвлөлгөө, эмчилгээ хийх, Интернэтийн орчинд монгол хэл дээрээ мэдээллийн сүлжээ байгуулах зорилттой ажиллаж байна.

монгол улсад, дэлхий нийтэд мансууруулах эмийг зохицуулдаг

Монгол улсын эм, эрүүл мэндийн тухай

1993-12-24 Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай
1993-12-27 Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай
1998-5-7 Ариун цэврийн тухай
1998-5-7 Эрүүл мэндийн тухай
1998-5-7 Эмийн тухай
2000-1-28 Донорын тухай
2000-4-20 Сэтгэцийн эрүүл мэндийн тухай
2000-4-20 Дархлаажуулалтын тухай хуулиуд үйлчилж байна. Хуулиудыг унших

НYБ-ийн Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн хорооноос гаргасан, дэлхий нийтээрээ мөрдөх, Мансууруулах эмийн тухай 1961, 1971, 1988 онуудын конвенц байдаг.

Эдгээр конвенцуудад дурдсан эмнүүдийн хэрэглээг улс бүр жил болгон тайлагнадаг.

эмийн зохистой хэрэглээ гэж юуг ойлгох вэ

Эмийн зохистой хэрэглээ

Эмийг зөвхөн зөв хэрэглэсэн тохиолдолд л таньд тус болж чадна. Эмийг зөв хэрэглэхэд таньд эмч, эмийн санч нар тусална.

Эмч: Таныг зөв оношлоод зогсохгүй, таны нас, биөийн онцлог, өвчний явц, хэлбэр, үө шатанд тохирсон эмийг сонгон бичдэг.

Эмийн санч: Таныг аюулгүй, өндөр идэвхитэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах үүрэгтэй.

Эмч болон эмийн санч нь таньд олгогдож буй эмийн нэр, тун, хэрэглэх арга, эмчилгээний хугацаанд баримталбал зохих хоол ундны болон бусад дэглэмийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Таны үүрэг юу вэ

Би эмийг дур мэдэн сонгох ёсгүй
Би зөвхөн эмчийн үгийг сонсож, эмчээр эмээ сонгуулна
Би эмээ баталгаатай газраас (эмийн сан) авах ёстой.

Эмчээс та дараах зүйлийг заавал асууж мэдэж ав!

- Эмийн нэр, - Хэрэглэх арга, - Хэрэглэх цаг, - Хэдий хугацаагаар хэрэглэх, - Уг эм ямар үйлчилгээг үзүүлдэг, - Ямар нэг гаж нөлөө бий эсэх, - Дахин үзүүлэх шаардлагатай эсэх

Эмийн санч дээр очихдоо дараах зүйлийг лавла!

- Сав баглаа, шошгийг нь хянуул, - Зориулалтыг нь асуу, - Хэрхэн хэрэглэх, - өөр эмтэй цуг ууж болох, - юугаар даруулж уух, - хоол ундтай хамт хэрэглэж болох эсэх, - хэдий хугацаагаар ямар нөхцөлд хадгалах

эмийн хэрэглээ ямар дараалалтай вэ

Эмийн хэрэглээ

 Эм жирийн нэг эд бараа биш учраас та дур мэдэн сонгон хэрэглэх нь буруу төдийгүй, аюултай үр дагаварт хүрч болох юм.

Хүн өвдлөө (эм хэрэглэх хэрэглээ үүснэ) гэхэд тэр хүн эмчид очиж өвчнөө оношлуулна.

Эмч онош тавьж эм (эмчилгээ) бичиж өгнө.

Дараа нь эмийн санчаас жорын дагуу эмийг авна.

Ингээд та эмийг зааврын дагуу хэрэглэх боломжтой болно.

Тэгэхээр эмийн хэрэглээ нь эмч, эмийн санч, хэрэглэгч гэсэн 3 хүний оролцоотой үйл явц юм.

хор хөнөөл гэж байна

үнэрлэдэг бодисууд хүний биед хамраар дамжин орж, хамраас ус гоожих, цус гоожих шалтгаан болно.
Нүд амьсгалын системийг гэмтээдэг.
Амьсгалаар биөд нэвтэрсэн бодисууд нь цусны эргэлтээр дамжин бүх биед тархана. үүнээс болж бөөлжих, толгой өвдөх шинж илэрнэ. Тархинд явагдах химийн урвалыг өөрчилж, нейронуудын мэдээлэл дамжуулах процессыг саатуулна.

Тархийг гэмтээж, элэг бөөр, яс, зүрх, цусны эс, бусад эрхтэнүүдийг гэмтээдэг. Хэт их тунгаар амьсгалснаас болж, амьсгалын системийн үйл ажиллагаа алдагдаж, ихэнхдээ зүрхний дутагдлаас болж нас бардаг.

Тархи, зүрх, амьсгалын системийн үйл ажиллагааг алдагдуулж, удааршруулдаг.

Тархины эдгэршгүй гэмтлийн гол шалтгаан нь нойрны эмнээс болдог.

Хоёр болон түүнээс дээш мансууруулах эм, бодисыг хослуулан хэрэглэж болдоггүй. Ийм тохиолдолд ухаан орохгүйгээр дахин хэвийн сэтгэх чадваргүй байсаар үхдэг.

мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн хор

Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн хор хөнөөл

- Донтуулна
- Сэтгэл гутралын байдалд орно
- Унтамхай, идэвхгүй болно
- Сэтгэцийн гажигтай болно
- үр удамд нөлөөлнө: ямар нэг эрхтний гажиг, тахир дутуу
- үр зулбана
- өсөлт зогсоно
- арьсан дээр хордлогын тууралтууд гарна
- Тэнэгрэл бий болно

Тархи, зүрх, амьсгалын системийн үйл ажиллагааг алдагдуулж, удааршруулдаг.

Тархины эдгэршгүй гэмтлийн гол шалтгаан нь нойрны эмнээс болдог.

Хоёр болон түүнээс дээш мансууруулах эм, бодисыг хослуулан хэрэглэж болдоггүй. Ийм тохиолдолд ухаан орохгүйгээр дахин хэвийн сэтгэх чадваргүй байсаар үхдэг.

мансууруулах үйлчлэлтэй эмнүүд байна

Мансууруулах, сэтгэц нөлөөт эмнүүдэд нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй болон хар тамхины хольцтой эмнүүд багтдаг.

Ийм төрлийн эмнүүдийг эмчийн зааваргүйгээр байнга хэрэглэвэл Донтох өвчинд автаж, их тунгаар хэрэглэвэл үхэлд ч хүргэдэг.

Цавуу, бензин, эфир, шингэрүүлэгч бодисууд нь мансууруулах, сэтгэц нөлөөт үйлчилгээг үзүүлнэ.

МУ-ын Эмийн тухай хуулийн 3.1.12-д "мансууруулах, сэтгэц нөлөөт эм" гэж донтуулах болон сэтгэцийн бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Олон улсын конвенцийн жагсаалтад заасан эм, биобэлдмэлийг хэлнэ гэж заажээ.

Мансууруулах буюу согтоох үйлчилгээтэй эм, бусад бодисыг эмнэлгийн хяналтаас гадуур хэтрүүлэн хэрэглэхэд хүний бие сэтгэц хордохын хамт дасаж, түүнийг тогтмол хэрэглэхийг шаардсан эмгэг хэрэгцээ буюу эрүүл биш дур хүсэлтэй болохыг мансуурах дон гэдэг.

хар тамхинаас гарах үе шат

Мансуурах дон өвчин нь архаг өвчлөл хурцдах, түр завсарлах гэсэн 2 үетэй.

Мансууруулах бодисын хараат байдалд орсон аливаа хүн хэвийн амьдралдаа эргэн орж түр завсарлах үеээ маш удаан, магадгүй насан туршдаа ч үргэлжлүүлж болно.

Хараат байдлаас гарах явцдаа олон бэрхшээлийг даван гарах болдог.

Бэлтгэлийн үе шат буюу эмчлүүлэх зайлшгүй шаардлагатайгаа ухаарч мэргэжлийн байгууллагад хандах үе
эмчилгээ эхлэхээс өмнө түүний ойр зуурын алхамыг бус, уг эмчилгээ цааш үргэлжлэх явцыг сайтах судлах нь чухал. Алс хэтээ харахгүй бол эмчилгээний үе шат бүр мэдэхгүй байх нь хортой. Тодорхой бус байдал нь итгэл төрөхөд тус нэмэр болохгүй нь мэдээж.

Бие махбодын хараат байдлыг арилгах үе
Эмчилгээний хамгийн богино хугацаа буюу 5-10 өдөр шаарддаг үе. Хор тайлах үед хараат байдалд орсон хүн эмчийн заавар зөвөлгөөг дагаж, эмийн үйлчилгээг хүлээн авч, эмчлүүлэх зэргээр идэвхгүй байр суурьтай байх бөгөөд энэ бүхэн бие махбодыг мансууруулах бодисоос ангижруулан цэвэрлэх, бодисын солилцооноос түүнийг шахан зайлуулахад чиглэдэг.

Эмнэлгээс гарсаны дараах үе шат буюу нөхөн сэргээх эмчилгээ
Энэ үе шатанд өвчтөн сэтгэл зүйн хувьд мансууруулах бодисын хараат байдлаасаа ангижрах хэрэгтэй болно. үүнд түүний ойр дотны хүмүүс, мэргэжилтэнүүдийн тусламж дэмжлэг нэн чухал. Нөхөн сэргээлтийн аливаа хөтөлбөр нь өртөнцийг шинээр таньж мэдэхэд нь туслах арга хэрэгсэл юм.

хар тамхины дутагдлын хам шинж

Хар тамхины дутагдалын хам шинж

Сэтгэл зовнил, түгшүүртэй байдал, цухалдуу зан.
Биө махбодын хараат байдал хүчтэй бус байхад хам шинжийн хөнгөн илрэл нь амьсгалын замын хурц өвчнийг санагдуулдаг. Ийм шинж тэмдэг гэнэт илэрсэн шигээ гэнэт алга болно.

Хүүхэн хараа огцом, хүчтэй томорч, нүд улайн нулимс гоожиж, хамрын ханиад хүрч найтаана.
Ходоод эвгүйрэн дотор муухай оргино. Нойр муудна. Бүх бие шархиран хүчтэй өвдөнө.

Хар тамхины тогтмол хэрэглээ

Нөхцөл байдлаас үл шалтгаалан сэтгэл санаа, идэвхи зүтгэл байн байн өөрчлөгдөнө. Унтаж нойрсох, сэрүүн байх үеийн хэмнэл алдагдана. Хүүхэн хараа ер бусын нарийссан байна.

үр дагавар

- Мансууруулах бодисоо бэлтгэх сав суулга, уусмал, зүү тариураа хамтран хэрэглэсний улмаас ХДХВ-ийн болон элэгний үрэвслийн халдвар авах их эрсдэлтэй.
- Чанар муутай мансууруулах бодис хэрэглэсний улмаас элэг, тархи гэмтдэг бөгөөд эдгээр эрхтэнд мансууруулах ургамлыг гар аргаар бэлтгэхэд ашигладаг цууны ангидрид шингэж үлддэг.
- Дархлал буурдаг учраас янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болно
- Вөнийн болон цус хураагч судас гэмтэнэ
- Кальцийн солилцоо хямардаг учир шүд үйрч мууддаг
- Бэлгийн сулрал
- Оюуны чадавхи мууддаг
- Тун хэмжээ хэтрүүлэхийн аюул маш их

хар тамхины ерөнхий шинж, мансуурал

Хар тамхины ерөнхий шинж

Сэтгэлийн хөөрөл, тайвшрал, амирлангуй байдал бий болгодог. Анх удаа хэрэглэхэд хордтолоо дахин хэрэглэх хүсэл төрөхөөс эхлээд туйлын муухай санагдах хүртэл янз янзын нөлөө үзүүлдэг.

Бодисын солилцооны үйл явцад мансууруулах бодисын нөлөө оролцоод ирэхээрээ сэтгэл зүйн болон биө махбодын хүчтэй хараат байдалд 1-2 удаа хэрэглэснээр орно.

Хар тамхины мансуурал

Арьсны өнгө өөрчлөгдөнө. Ихэнх цагт нойрмоглож, ер бусын их нойртой болно. Удаан, сунжуу яриатай болж, ярианы сэдвээс байнга "хоцорно". Санааширч, бодлогоширсон мэт харагдана.
өдөр шөнийн аль ч үед харанхуй, чимээгүй газар ганцаараа байхыг эрмэлзэнэ. Бүдэг гэрэлтэй үед харааны ялгах чадвар муудна. өвдөлтийг мэдрэх чадвар муудна.

Хүний цус дахь хар тамхины хордолтын түвшин багасаад ирэхээр биө махбод нь хар тамхиа шаарддаг шинж буюу Бие махбодийн хараат байдалд орно.

хар тамхины түгээмэл хэлбэрүүд

Кокаин нь кок гэдэг ургамлын навчинд байдаг гол алколоид болно. Кокаин нь анх 1860 онд нээгдсэн бөгөөд 1902 онд нийлэг аргаар гарган авсан. Хайлах төмпөратур нь 98 цөльс, усанд муу уусна, спирт, эфир, бөнзол, хлороформд нилээн сайн уусна.

Гөроин нь морфиноос 6-8 дахин илүү үйлчилгээтэй, 0.5 граммаар шууд хэрэглэхэд үхэх аюултай, маш хүчтэй мансууруулагч юм.

Марихуана буюу зэрлэг өвс нь олсны төрлийн ургамлуудын навч, нахианаас гарган авдаг давирхайлаг бодис.

Хүний эрүүл мэндэд, ялангуяа зүрх, уушиг, сэтгэцэд бүр илүү хортой нөлөө үзүүлдэг. Түүнийг агуулсан янжуур нь хамгийн хатуу тамхинаас ч илүү хорт хавдар үүсгэх чадвартай.

Ази, африк, өмнөд Америкт ургадаг олсны ургамлын навчнаас гашишийг гаргаж авдаг. Гашиш хэрэглэх явдал мансууруулах донгийн дотор 1-р байрыг эзэлдэг. Уг бодис 10-15 минутын дараа үйлчилнэ. Ам цангаж, өлсөх, амны салст бүрхүүл хуурайших шинжээр илэрдэг. Дараа нь бие халуун оргиж, жингүйдэх, бүжиглэх мэт болж, ухаан санаа нэг зүйлд төвлөрөхгүй, сэтгэх үйл ажиллагаа түргэсэх шинжүүд амархан солигддог.

Жирэмсэн хүн хэрэглэвэл түүний удмын 3 дахь үед удамшлын согог илэрч байжээ. Эрэгтэй хүн эмших шинж буюу эмэгтэй хүний бэлгийн 2-р шинжүүд үүсэж болно.

хар тамхины төрлийн бодисууд

Хар тамхины төрлийн бодисуудад түүхий опиум, морфин, героин, кокаин, кодеин, оксикодин, гидроморфин, гидрокодон зэрэг бодисууд багтдаг.

Түүнээс гадна нийлэг аргаар гарган авсан хар тамхины төрөлд мепердин, метадон, фентазон, пропоксафин зэрэг олон төрлийн бодисууд хамаарагдана.

Хар тамхи, мансууруулах бодис нь гол төлөв алкалоид бодисууд болно. Алкалоид гэдэг нь ургамалд байдаг, нарийн бүтэц байгуулалттай, азот агуулсан, органик сууриуд юм.

Морфин нь судсаар тарьж хэрэглэдэг хар тамхины гол төлөөлөгч. уг зориулалт нь хорт хавдартай хүмүүсийн өвчинг намдаахад хэрэглэдэг.

Морфин, түүнтэй төстэй үйлчилгээтэй эм бэлдмэлүүд нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, өвдөлт намдаах, сэтгэл сэргээх үйлчилгээ үзүүлдэг мансууруулах бодис юм. 7 хоногоос 1 сарын дотор хүний сэтгэц, биеийг өөртөө дасгаж, улмаар тогтмол хэрэглэхийг шаардсан эмгэг хэрэгцээг бий болгодог.

Морфиныг хэрэглэснээс хойш 5-6 цагийн дараа бие сульдаж, ядрах, хөлрөх, үе мөч янгинах, эвшээх, огих, бөөлжих, суулгах, хүүхэн хараа өргөсөх, артерийн даралт өөрчлөгдөх, сэтгэлээр унах, уурлах, нойр хямрах шинж илэрдэг. Удалгүй эмийн хэрэгцээ дуусаж, дахин морфины өлсгөлөнд орно.

хар тамхины үйлчлэл

Хар тамхи нь тайвшруулах, "саатуулах" үйлчлэл бүхий мансууруулах бодис мөн.

Мансуурал гэдэг нь сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах үйлчилгээтэй эм бодисуудаас хараат байдалд орсноос үүсдэг өвчин юм.

Биө махбодын хараат байдал гэдэг нь хүний бие мансууруулах бодисгүйгээр хэвийн байж чадахаа байгаад уг бодис л байхгүй бол амьдрах боломжгүй мэт сэтгэгдэл төрөх шинжүүд тод илрэн даамжрахыг хэлнэ.

Хамгийн их тархсан хар тамхи бол Героин юм. Энэ бодис маш хүчтэй мансууруулах үйлчилгээтэйгээс гадна туйлын хурц хордуулж, бие махбодын хараат байдалд богино хугацаанд (2-3 сарын дотор) оруулах чадвартай.

Хар тамхины бүлэгт морфин төст нэгдлийг агуулсан байгалийн гаралтай болон нийлэг бодисууд орно. Ихэнх тохиолдолд судсаар тарьж хэрэглэдэг.

Каннабисыг зэрлэг олс, марихуана, гашиш, анаша гэж нэрлэж улс орнуудад өөрөөр нэрлэж байгаа ба татаж хэрэглэдэг. Татаж хэрэглэдэг учраас уушиг, зүрх, сэтгэцэд маш хортой нөлөө үзүүлдэг.

Р.Чойномын АРХИ шүлэг

Р.Чойном АРХИ

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үөдээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
1976—V—1

Р.Чойном Сүмтэй будрын чулуу 1990, 146-р тал

хүүхэд залуучуудад архины хорыг ойлгуулах шаардлагатай

Наймдугаар ангийн хөвгүүдийн 75 хувь, охидын 40 хувь нь архи ууж үзсэн боловч энэ насны хүүхдүүд архины хор хөнөөл, хүний эрүүл мэндэд ямар муу нөлөө үзүүлдэг зэргийг сайн мэдэхгүй байжээ.

Энэ нь сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан архины эсрэг сурталчилгааны ажил хичнээн чухал болохыг харуулж байна.

Хүүхдийг архи амсаж үзэхээс нь өмнө архины эсрэг үзэлтэн болгож баттай чадвал цаашид архичин болохгүй нь тодорхой.

Согтууруулах ундааг өсвөр наснаас хэрэглэснээс архичин болж үр удмаа залгамжлах үргүй болох, эрэмдэг согогтой, амьдрах чадваргүй, оюуны хомсдолтой хүүхэд төрүүлнэ гэдгийг хүүхэд залуучуудад итгэл үнэмшилтэй ойлгуулж, эрүүл аж төрөх зан заншил, ёс суртахууныг эзэмшүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулах ёстой.

өөрийгөө нэг шалга даа

 өөрийгөө сорих сорил

1. Хэзээ нэгэн цагт та өөрийн уух явдлаа багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу
2. Хэн нэг ньтаныг их ууж байна гэж шүүмжлэн дургүйг чинь хүргэж байсан уу
3. Та өөрийн архи уудаг байдлаа буруу гэж бодон сэтгэл дундуур байж үзсэн үү
4. өглөө босоод та чичирч салгалахаа зогсоох гэж, эсвэл эвгүйрхсэн дотроо засахын тулд дахин архи ууж үзсэн үү


үнэлгээ
1 удаа тийм гэж хариулбал та архи хэтрүүлэн хэрэглэгч байж магадгүй.
2 ба 3 удаа тийм гэж хариулбал хэтрүүлэн хэрэглэгч мөн
4 удаа тийм гэж хариулбал та архины хамааралтай хүн

үргэлжлүүлэн уугаад байвал


Бага ч гэсэн архи уухад тархины бор давхаргын саатлын процесс сулран "сэргэлэн цовоо" болж, зүрхний цохилт, хөдөлгөөн хурдасна.

Оюуны болон биеийн хүчний хөдөлмөрлөх чадвар буурч, хөдөлгөөний тэнцвэр алдагдана.

Хэрэв архи үргэлжлүүлэн уувал төв мэдрэлийн системийг хордуулах нь гүнзгийрч, тархины бор давхаргын сэрлийн процесс нь шавхагддаг тул бүх бие суларснаар ухаан балартаж, гүн нойрсолтод орох ба амьсгал, зүрх судас зэрэг амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдан, амьсгал зогсох, зүрх судасны гүн дутагдалд орвол үхэх аюул үлэмж ойртож ирнэ.

Эд эрхтэн бүрт нөлөөлнө

Хүний биед үзүүлэх хор хөнөөл

Зүрх, судас
-Даралт ихсэх
-Зүрхний цохилт тогтворгүй болох
-Зүрхний булчингийн сулрал үүснэ

Ходоод
-үрэвсэх
-Цус алдах
-Шархлаа үүснэ
Нойр булчирхай
-үрэвсэх
-өвдөлт ихтэй болно

Яс булчин
-булчин сулрах
-яс сийрэгжих
Мэдрэлийн систем
-Мэдрэлийн ширхэгүүд үрэвсэж гэмтэх
-Нойрны хямрал

Тархи
-Сэтгэн бодох, ой тогтоолт буурах
-Хий үзэгдэл илрэх
-Шинэ зүйл сурах чадвар багасна

Элэг
-Элэгний үйл ажиллагаа алдагдах
-үрэвсэх
-өвдөлт ихтэй
-хатуурал
-хавдар үүсэх

Архи хүний биед муу нөлөөтэй

Архины үйлчлэл

Уусан архины 20 хувь нь ходоод, 80 хувь нь нарийн гэдэсний ханаар шимэгдэж, цусанд орж, цусны урсгалаар элгэнд очно.

Архины гол задаргаа элгэнд явагдах бөгөөд насанд хүрсэн хүний элэг нэг цагт 10 гр архийг бүрэн гүйцэд задлах чадвартай.

Архи ходоод гэдэснээс цусанд маш хурдан 1-2 минутын дараа орж, 1-2 цаг болоход хамгийн их хэмжээтэй болдог бол, биөэс 24-48 цаг болж сая гардаг.

Уусан архины 80-90 хувь нь элгэнд нүүрсний хүчил, ус болтлоо задрах замаар хоргүйжих, үлдсэн бага хэсэг нь шээс, хөлс, амьсгаатай цуг гардаг.

Эрдэмтдийн тооцоолсноор гүн согтолтын үед мэдрэлийн 20 мянга хүртэл эс үхдэг.

Архины хорыг хүн бүр ойлгоосой

Далай лам Монголд 1998 онд зочлохдоо монголчууддаа хандаж "Архиа бага хэрэглэж, айргаа тааваар уу" гэж айлдсан.

Архи буюу этилийн спирт нь хүний төв мэдрэлийн системийг дарангуйлдаг, сэтгэл гутрал үүсгэдэг бодис юм.

Бид "архи" хортой л гэж мэдэхээс түүний хор хөнөөлийг бүрэн ухаардаггүй.

Хүн эхлээд мөн чанарыг нь ойлголгүй туршиж үзэж, амсаж, ганц хоёр балгах зэргээр архийг хэрэглэж эхэлдэг.

Энэ нь улам гүнзгийрсээр архичин буюу архинд донтох өвчтэй болдог.

тамхийг хүн бүр хаях хэрэгтэй

өдөр тутмын мөрдлөг
1. Дэмжлэг үзүүлдэг хүнтэйгээ байнга холбоо харилцаатай бай.
2. Эртхэн унтаж бай, дараагийн өдөртөө сэтгэл санааны бэлтгэлтэй бай.
3. өдрийн турш идэвхитэй бай. Хоол идсэний дараа тамхи татмаар санагдвал явган яв.
4. өдөр бүр 6-10 аяга буцалгасан ус ууж бай.
5. Жимс ногоо ихтэй, өөх тос, чихэрлэг багатай хоол хүнс хэрэглэж байхыг хичээ.
6. Кофейн агуулсан уух зүйл болон архинаас зайлсхий.
7. Тамхичдаас болон тамхи татах байдлаас үргэлж зайлсхий.
8. Би тамхичин биш байхаар шийдсэн гэж үргэлж давтан хэлж бай.
10. Хоёр өдөр тамхи татахгүй байгаагаа урамшуулах төлөвлөгөө хий.

Хэрвээ та няцсан бол дахиад нэг үзээд алд.
Бүтэлгүйтсэн байсан ч дахиад л нэг үзээд алд.
үүний тулд:
өөрийн эрсдэл бүхий байдлуудаа тодорхойл
төлөвлөгөө боловсруул, түүнийгээ хэрэгжүүл

тамхинаас гарах зөвөлгөө


Тамхинаас гарах аргыг 2 ангилж байна:

- Шууд хаях арга
Шууд хаясан тохиолдолд хүний биед аливаа сөрөг нөлөө байдаггүй.

- Аажим хаях арга
Зуршлыг бага багаар өөрчлөх (өөрийн хяналт, өөрийн удирдлага, нийгмийн дэмжлэг)
Никотин орлуулах эмчилгээ (никотинтой бохь, арьсан дээр наадаг никотинтай наалт)
Бусад эмийн аргууд (ургамлын, амьтны гаралтай)
Гипноз эмчилгээ
Зүү төөнүүр
Хувь хүнд хандсан арга барил

Тамхинаас гарч байгаа хүн 6З /зургаан зээ/-ийг зарчмыг баримтлаарай.

1. Зарлах: Би тамхи татахгүй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.
2. Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хүсэл 3-5 минут л үргэлжилнэ.
3. Зөв амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвширна.
4. Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.
5. Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.
6. Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.

эмэгтэйчүүдэд тэр дундаа жирэмсэн эмэгтэйд маш хортой


2002 онд АДРА байгууллагаас хийгдсэн судалгаагаар, оюутнуудын 40 хувь, зөвхөн 12 настай хүүхдүүдийн 10-15 хувь нь тамхи татаж байна.

Уушигны хорт хавдрын 87 хувь, зүрхний өвчний 7 хувь, хөхний хавдрын 40 хувь нь тамхи татагчид байна.

Жирэмсэн эмэгтэй тамхи татдаг бол, үр зулбах, амьгүй хүүхэд төрөх, зүрхний гажигтай, хялар, ам муруй, бие султай, хэлд удаан орох, орондоо шээх зэрэг гажигтай хүүхэд төрдөг байна.

Тамхи татсанаас болж жилд 4 сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутанд 6 хүн үхэж байна.

тамхинд байдаг хорнууд

Тамхинд байдаг хорууд

Ус төрөгчийн цианид
Хийн хор
Бутан
Арсения
Асаагуурын шингэн
Аммония
Цагаан шоргоолжны хор
Никотин
Шал цэвэрлэгч
Жоомны хор
Шавьжны хор
Толуни
Машины утаа
Нүүрсхүчлийн хий
Нафталин
Цагаан эрвээхэйн өндөг устгагч
Пуужингийн түлш
Метанол
Кадмиум
Машины зай
Ацетон
Будаг арилгагч
үйлдвэрийн уусгагч
Тамхины бохь
Yнс

Эдийн засагт
өдөрт 800 төгрөгний тамхи татдаг хүн сард 24000 төгрөгийг зөвхөн тамхиндаа зарцуулна. Жилд 288000 төгрөг буюу хүүхдийнхээ дээд сургуулийн жилийн төлбөрийг хор болгож байна. Аравхан жилд хоёр сая найман зуун наян мянган төгрөг буюу нэг машины үнэ тамхинд зарцуулагдаж байна.

2012 онд тамхины үнэ өссөн байгаатай холбогдуулан дээрх тооцоог шинэчлэн хийж үзээрэй.

Тамхи татдаг хүний үйлдлээс болсон галын аюулыг мартахын аргагүй.

та тамхины хорыг хэр сайн мэдэх вэ


Монголын хүн амын 45 хувь нь тамхи татдаг. Эрэгтэйчүүдийн 65 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг байна. (2002 онд хийгдсэн АДРА байгууллагын судалгаанаас)

Та үүнийг мэдэх үү
-Тамхи болгонд хорт хавдар үүсгэгч олон янзын бодис агуулагддаг.
-Єдөр болгон нэг хайрцаг тамхи татдаг хүний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
-Нэг тамхи татсан хүний нас 8 минутаар богиносдог.
-Тамхи татсанаар таны бие махбодь ч, хүний сэтгэл санаа ч түүний хамааралд орно. Тамхиа хаяхгүй бол биеийн тамирын дасгал тамхины сөрөг нөлөөг арилгаж чадахгүй.
-Гэр ахуйн аймшигт гал түймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
-30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.

Sunday, December 30, 2012

тамхины хор нөлөөлөл


Богино хугацаанд үүсэх нөлөөлөл

Үснээс муухай үнэр үнэртэнэ.
Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна.
Амнаас муухай үнэр үнэртэж, шүд шарлана.
Уушигны хүчилтөрөгчийн хангамж муудсанаар бие суларч, амьсгал бачуурна.
Зүрхний ажиллагаа хурдасч, даралт ихэснэ.
Хуруу, гар шарлана.

Удаан хугацаанд үзүүлэх нөлөөлөл

-Тархины цус харвалт
-Зүрх судасны өвчин, шигдээс
-Уушиг тэлэгдэх өвчин
-Ходоодны шарх
-үргүйдэл, бэлгийн сулрал
-Булчин сулрана
-Захын судасны өвчин үүснэ.
-Давсагны хорт хавдар
-Донтох өвчин
-Амны хөндийн болон улаан хоолойн хорт хавдар
-Арьс хуурайшиж, өнгө нь алдагдаж үрчийнэ
-Нүдний болор цайна, бүр сохрох аюулд ч хүргэнэ.
-Чихрийн шижин өвчин
-Дүлийрэх
-Яс хэврэгшинэ

Тамхи татахын хор уршиг

Эр эмийн ёсыг судлагч нэрт эрдэмтэн Л.Я.Якобсоны дүгнэлтийг үзвэл бэлгийн сулрал өвчний 11 хувь нь тамхи их татсанаас болдог байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах нь бүр ч аюултай гэдгийг хэлээд яах вэ! Эхийн сүүнд никотин шингэж нярай, нялх хүүхдийн мэдрэл, биеийг их хордуулдаг.
Тамхи татдаг хархүү аятайхан юм шиг харагдвал том эндүүрэл шүү! Тамхи татах нь зориг хатуужлаар төгөлдөр эр хүний шинж огт биш, харин сул дорой хүний тэмдэг. Бас биеэ тоосон сагсуу хүний нэг илрэл гэж болно. Тамхины гоё хайрцаг, асаагуур гаргаж гайхуулах нь өөрийгөө догь, <<мөнгө ихтэй>> хүн болгож харуулах гэсэн хуурамч санаа.

Тамхины утаагаар өөрийгөө төдийгүй, орчин тойрны хүмүүсийг хордуулж байдаг.
Тамхи айл өрхийн өнгө үзэмжийг хүртэл гутаадаг ба эд материалын том гарз хохирол учруулдаг билээ.

хүүхдийг мансууралд өртүүлэхгүй байх аргуудаас /үргэлжлэл/


Хүүхдийг хайрлан хамгаалах

Хүүхдийг биө хүнийх нь хувьд ойлгон, хайрлан дэмжиж, хүүхдийн оюун санааны, биө бялдрын, мөн хүрээлэн байгаа орчинг харгалзан үзэх шаардлагатай.

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх

Хүүхдэд мансууруулах бодисын хор уршгийг зөвөөр учирлан тайлбарлаж, түүнийг хэрэглэхээс татгалзаж чаддаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ харилцах

Хүүхэдтэйгээ байнга ойр дотно, нөхөрсөг харилцаж, тэдний санал бодлыг хүндэтгэн үзэх.
Хэрэв хүүхэдтэйгээ ойр дотно харьцаа тогтоож чадахгүй бол мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж аваарай.

Мансуурлын тухай мэдээлэл өгөх

Архи болон мансууруулах бодисын хор уршгийг хүүхдэд ойлгуулах, мэдээлэл өгөхдөө наркологийн эмч нараас мэргэжлийн зөвлөлгөө авч болно.

Сайн үйлсийг дэмжих

Хүүхдийг мансууруулах бодис болон хорт зуршлаас урьдчилан сэргийлэхийн тулд тэдний үйл ажиллагааг зөв чиглүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд сургах

хүүхдийг мансууралд өртүүлэхгүй байх аргуудаас

Ухаант хүн Ухаалаг сонголт

Эрт урьдын цагт гүн далайн усанд
Амьдрал анх манай дэлхий дээр үүсэж
Тэр цагаас хойш нисдэг, мөргөдөг, хаздаг, давхидаг амьтад бий болжээ
Бусдаас илүү зоригтой, хүчтэй байгаагүй ч
Хүн нь араатан амьтдаас ялгагдаж
өөрийн эрүүл мэндийнхээ төлөө
өдөр ч шөнө ч санаа тавьдаг байсан учир
Хүн төрөлхтөн хэзээ ч мөхөөгүй юм
Та ч бас үүнээс сургамж авч
XXI зуунд амьдрахыг хүсэж байгаа бол
"Ухаант хүн та ухаалаг сонголт хий"
Ухаалаг сонголтыг ухаантай хүн та хийнэ.


Сайнаар үлгэрлэ

Хүүхэд эцэг эхийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг дуурайдаг.
Эцэг эхчүүд хорт зуршил хэрэглэхгүй, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж, хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх ёстой.

хүүхдийг мансууралд өртүүлэхгүй байх


Хүүхдийг мансууралд өртүүлэхгүйн тулд дараах арга замыг хэрэглээрэй.

- Ухаант хүн Ухаалаг сонголт
- Сайнаар үлгэрлэ
- Хүүхдийг хайрлан хамгаалах
- Хорт зуршлаас урьдчилан сэргийльө
- Хүүхэдтэйгээ харьцах
- Мансуурлын тухай мэдээлэл өгөх
- Сайн үйлсийг дэмжих

хүн бүрт хандсан зөвлөгөө

Мансуурах нь таныг бэрхшээлээс АВРАХГҮЙ!
Мансууруулах бодисыг БҮҮ СОНИРХ!
Бусдын буруу нөлөөнд БҮҮ АВТ!

ҮГҮЙ! гэж зоригтой хэлж сурах нь аливаа эрсдэлд орохоос АВАРНА.
Хийх гэж байгаа зүйлээ хэрэгтэй эсэхийг нь сайтар тунгаан БОД!
  
Хэрвээ та мансууруулах бодисоос хагацахыг хүсвэл:

- Юуны өмнө сэтгэл зүйн зөвлөлгөө өгдөг газруудад хандаарай.
- Сэтгэцийн эмгэг, мансуурал судлалын төвийн нэр, хаяггүйгээр хордлого тайлах эмчилгээнд сайн дураараа хамрагдаарай.
- Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Аливаа хорт зуршлаас бүрэн ангижрахад таны өөрийн сэтгэлийн тэнхээнээс их зүйл шалтгаална гэдгийг бүү мартаарай.

мансуурагчид яаж үхдэг вэ


Мансуурагчдыг үхэлд хүргэдэг ямар шалтгаанууд тохиолддог вэ

-Гэмтэл бэртэл
-Тун хэмжээг хэтрүүлсэн
-Чанаргүй бодист хордсон
-Цусан үжил
-Уушигны үрэвсэл
-Элэгний өвчин
-ДОХ
гэх мэт байна.

дахиад л мансууруулах бодис хүний биеийг гэмтээх байдлууд

Мансууруулах бодис нь төв мэдрэлийн системд хамгийн олон янзын хортой нөлөө үзүүлдэг бодис юм.

Донтох зуршил: Уг бодисыг хэрэглэсэн хүн бодисондоо дасч, үгүйлэн, бүх бие нь янгинан, бодисоо олж хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Ингэж хүний сэтгэц болон биед хортой нөлөө үзүүлдэг. Нойргүйтэн донгио болно.

Нүдний болор цайх: Хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ нүдний хүүхэн хараа томорч, нүдний болор цайж сохрох аюултай.

Арьсны гэмтэл: Тарихад судас гэмтэнэ. Тариурын зүүгээр арьс олон газар хатгагдан урагдан гэмтэнэ. Хурууны арьс, хумс хөхөрч, цайж, өнгө алдан хуурайшина. Судас хагарах, халуурах, чичрэх явдал гарна. Тариагаар хийвэл ДОХ, шархлаа болно.

Элэгний өвчин: элэг үрэвсэж өвчилнө. Элэгний хорт хавдар үүснэ. Элэгний В, С гипатит болно.

Амьсгалын замын өвчин: Уушигны хорт хавдар өвчинд илүү нэрвэгдэнэ. Уушигны үйл ажиллагааг муутган, уушигны багтраа өвчнөөр амархан өвчилж, амьсгал боогдуулна.

Бусад гэмтэл: өсвөр насныханы өсөлт зогсоно. эрэгтэй хүн байнга хэрэглэвэл элэгний ажиллагаа алдагдаж, үрийн шингэн багасна. Эмэгтэй хүн хэрэглэвэл дуу нь бүдүүрч, хөх нь жижгэрдэг.

Наслах хугацаа: хэрэглэж эхэлсэн үеэс 7-10 жил, эсвэл 6-8 сар насалсан нь ч байдаг.

Хараат байдал гэж юу вэ


Мансууруулах бодисыг хэрэглэснээр хараат байдалд орж, мансуурах өвчин үүснэ.

Хараат байдал гэж юу вэ

Сэтгэл зүйн хараат байдал нь: Мансууруулах бодисын хороор сэтгэлийн тэнцвэрээ олох хүсэл бий болж, уг бодисын үйлчилгээг ахин дахин мэдрэхийг эрмэлзсэнээр илэрдэг.

Бие махбодын хараат байдал: Хүний бие мансууруулах бодисгүйгээр хэвийн байж чадахаа байгаад уг бодис л байхгүй бол оршин тогтнох боломжгүй мэт сэтгэгдэл төрөн бие махбодь мансууруулах бодисыг нэхэж үгүйлэх байдал юм.

Дам хараат байдал: Та мансууруулах бодис хэрэглэснээрээ зөвхөн өөрийгөө хараат байдалд оруулаад зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүнээ ч дам хараат байдалд оруулдаг. Дам хараат байдалд орсноос
- Гэр бүлийн амьдралын хэмнэл алдагдана,
- Бие биенээ байнга зэмлэн буруушаасан харьцаа үүснэ,
- Ажил алба, хүсэл сонирхолоос нь татгалзуулна,
- Санхүүгийн байнгын бэрхшээл хямралтай тулгарна.

Мансууруулах бодисын ангилал


1. Тайвшруулагчид: Архи, гипнозжуулагчид, каннабис (марихуана, гашиш), хорт хийнүүд гэх мэт
2. Наркотикууд: опиум (зэрлэг ургамлаараа байгаа), героин, морфин, демидрол, кодеин гэх мэт
3. Сэргээшүүд: амфетаминууд, кокаин, кофеин, никотин гэх мэт
4. Хий үзэгдэл үзүүлэгчид: ЛСД (lysergic acid diethylamide), мескалине, ПСП (phencyclidine) гэх мэт

Мансууруулах бодис нь химийн аргаар үйлдвэрлэн гаргасан буюу байгальд бэлнээр оршдог. Байгалийн гэдэг нь анх түүж авсан ургамал, нийлэг гэдэг нь хожим химийн аргаар гаргаж авсан бодис юм.

Аль ч улс оронд наркотик, эм бодисыг хуулийн хяналтын дор хэрэглэдэг.


Мансууруулах бодисын хор уршгийг тоочоод баршгүй


Гэхдээ л,
- оюун ухаан доройтож, донтоно.
- гоо сайхан алдагдана (арьсны өнгө харлаж, нүүр барзайна, үс унана, хумс хугарна, эрт хөгширнө)
дусал үхэл- Зүү тариурыг дундаа хэрэглэснээс ДОХ, халдварт шар өвчин авах, тараах аюултай.
- Бэлгийн сулралд орно
- үргүй болно
- үр удамд нөлөөлснөөр тахир дутуу, эрхтэн согогтой, ухаан сааталтай хүүхэд төрнө.

- Биеийн өвчин эсэргүүцэх чадвар муудна.
- Тунг хэтрүүлэн хэрэглэснээр шууд үхэлд хүргэнэ.

 Санхүүгийн байнгын бэрхшээл, Гэмт хэрэг таниас салахгүй.

Мансууруулах бодис гэж юу вэ

no narcotic

Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм.

Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хөөрөлд орох, Гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна.

Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг Наркотик гэж нэрлэж байгаа ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг.

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна:

Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

Нөгөө нь
Хор уршгийг нь мэдэхгүйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг ухамсаргүйгээр дуурайх, Сонирхож саваагүйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бус хэрэглэдэг.