Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш
хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис
агуулагддаг.
Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн
80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг
хордуулдаг.
Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи
татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.
Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь
идэвхигүй тамхичид болж байна. Нярайн гэнэт нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд
5 дахин их тохиолддог.
Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь
ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг.
Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67
хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.
No comments:
Post a Comment